"Катар эйрвэйс" компани Монгол Улсаас 50 бүхээгийн ажилтан сонгон шалгаруулж авна
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны гуравдугаар сард Катар Улсад айлчилж Агаарын харилцааны хэлэлцээр байгуулан гарын үсэг зурсан. Энэ үеэр Катар Улсын Тээврийн сайд, "Qatar airways" компанийн удирдлагатай уулзаж хоёр талын хооронд шууд нислэг нээх, Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, тус компанид ажиллуулах талаар хэлэлцээр хийсэн.
Үүний үр дүнд Зам, тээврийн хөгжлийн яам, Катарын Тээврийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн тэргүүлэх авиа компани болох “Катар Эйрвэйс” Монгол Улсаас 50 хүртэл тооны бүхээгийн ажилтан сонгон шалгаруулж авахаар боллоо.
Тухайн ажилд орох хүсэлтэй 21-34 насны залуучууд дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Бүртгэл есдүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
"Катар Эйрвэйс" авиа компани бүхээгийн ажилтанаар ажиллах сонирхолтой хүмүүст дараах шаардлагуудыг тавьж байна.
Үүнд:
-21-ээс дээш насных байх,
-Гарын хүрэх өндөр 212 см дээш байх
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ,
-Англи хэлний өндөр мэдлэгтэй байх/ярианы болон бичгийн/
-Харилцааны өндөр соёлтой байх,
-Олон улсын баг хамт олонтой ажиллах чадвар, үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх,
-Эрүүл мэндийн асуудалгүй байх,
-Катарын Доха хотод байрлаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй байх зэрэг болно.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр “Катар Эйрвэйс” компанийн бүхээгийн ажилтан сонгон шалгаруулах баг энэ оны 10 дугаар сард Монгол Улсад ажиллаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ