СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Ногоон” нуурын усанд живсэн хоёр малчны цогцсыг олжээ
Архангай аймаг, Тариат сум. Цагааннуур багийн Холбоо гэдэг газар Ногоон нуурын усанд 2 зорчигчтой Портер загварын ачааны автомашин живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 30-ны өдрийн 10:02 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 55 км замыг туулан 11:30 цагт очиход тус сумын харьяат иргэн Г, Г нар “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Ногоон” нуурын усанд живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:02 цагт малчин Г /38 настай, эмэгтэй/-ийн цогцсыг нуурын 1.5 метрийн гүнээс, 13:49 цагт автомашиныг нуурын 4 метрийн гүнээс олж, татан гаргахад автомашины бүхээг дотор иргэн Г/38 настай, эрэгтэй/-ийн цогцос байсныг тус тус гарган Тариат сум дахь Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ