"Авлига хороолол"-ын маргаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан 11 захиалагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй

“Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлох тухай” 6399 дүгээр захирамжийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргагч Б.Энхмаа, М.Оюун-Эрдэнэ, М.Амаржаргал, Б.Дэлгэрцэцэг, Б.Эрдэнэсайхан, С.Тэгш-Ерөөлт, Б.Батдорж, А.Алтаншагай, А.Солонго, Ө.Зоригт, Г.Түмэнбаярын өмгөөлөгч Б.Баяраа нарын гомдлоор өнөөдөр хэлэлцэж гомдлыг хангалгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Тодруулбал, авлига хорооллын маргаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан 11 захиалагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамж хүчин төгөлдөр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ