Каннын кино наадамд Монгол Улсаас "Баавгай болохсон" кино анх удаа нэр дэвшлээ

76 дахь удаагийн "Каннын Олон улсын кино наадам"-д Монгол Улсаас "Баавгай болохсон" уран сайхны кино анх удаа нэр дэвшлээ. Найруулагч П.Золжаргалын бүтээл "Баавгай болохсон " уран бүтээл нь Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшсэн бөгөөд 5-р сарын 21-ний өдөр "Debussy Theatre"-т дэлхийн үзэгчдийн хүртээл боллоо.

"Баавгай болохсон" уран сайхны кино нь “Амигдала фильмс” болон “Urban Factory Production” компани хамтран бүтээсэн бөгөөд энэхүү кинонд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг 15 настай хүү амьдралаа өөрчлөхийн тулд физикийн олимпиадад оролцож дээд сургуулийн тэтгэлэг авч байгаа түүхийг өгүүлдэг юм.

76 дахь удаагийн "Каннын Олон улсын кино наадам" нь энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд “Un Certain Regard” төрөл нь олон шинээр гарч ирж буй кино найруулагчдыг дэлхийн зах зээлд танигдах хөшүүрэг болдог.

 

Эх сурвалж: Соёлын яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ