“Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталлаа
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар хуралдаан цахим хэлбэрээр өнөөдөр болж нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний нэг нь “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан явдал. Ингэснээр мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бусзах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалт бий болж, олон улсын жишигтнийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж байна. Журмаар үнэтцаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын төлөөллийгбагтаасан “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ӨЗБ /МҮЦАЭХ/ ньбиржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа бөгөөдүүнтэй холбоотойгоор МҮЦАЭХ-ноос биржийн бус зах зээлийн нарийвчилсанхарилцааг зохицуулсан журмуудыг боловсруулахаас гадна арилжааны цахимпрограмм хангамжийн бэлэн байдлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан бүрэнхангаж, биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр компаниудын хувьдкомпанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаасгаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттайөрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах,мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг чухал ач холбогдолтой.
Түүнчлэн хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК хоёр” ХХК-д түрээсийн орлогоор буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олголоо. Ингэснээр цар тахлын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны хөтөлбөрт хамруулах нөхцөл бүрдэх юм.
Мөн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 263,885,433 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд нэмж бүртгэх асуудлыг хуралдаанаар шийдвэрлэлээ. Дээрх хувьцааг бүртгэснээр Монгол болон Канад Улсын иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцааг өмчлөх эрхийг бүртгэгч байгууллагадаа хүсэлт гаргах замаар Торонтогийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалах нөхцөл бүрдлээ.
Мөн хуралдаанаар“Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмын хүрээнд ангиллын нэршлийг олон улсын стандартад нийцүүлж, хугацаа хэтэрсэн өдрөөс хойш иргэн, хуулийн этгээдийн хувьд 30 хүртэл хоногт багтаан эргэн төлөлт хийгдсэн нөхцөлд хэвийн ангилалд бүртгэх, ангилал буурсан активын ангиллыг дээшлүүлэх зэрэг зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, чанаргүй активт бүртгэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн чухал зохицуулалтыг бий болголоо.
Хуралдаанаар мөн 18 иргэнддаатгалынтөлөөлөгчийнүйлажиллагааэрхлэхтусгайзөвшөөрөл, нэг хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж. зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийнүйлажиллагааэрхлэхтусгайзөвшөөрлийгнийтдолоон иргэн, нэг аж ахуйн нэгжид олгохоортус тус шийдвэрлэлээ.
Харин нэг компанийн хөрөнгийн багцийн бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ