Он гарснаас хойш ам.долларын ханш юанийн эсрэг 4.1 хувиар суларчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд БНХАУ-тай “Худалдааны дайн” хийсэн нь ам.долларын ханшид сөргөөр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.


Өөрөөр хэлбэл БНХАУ-аас импортолсон бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь өрх бүрд жилд 700-900 ам.долларын нэмэлт зардал бий болгосныг онцолж байна. Мөн АНУ-аас БНХАУ-д экспортолсон бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, БНХАУ тариф тогтоосон нь АНУ-ын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг бууруулсан гэж үзэж байгаа юм байна.


Цаашид энэ бодлого үргэлжилж, БНХАУ-тай харилцаагаа сайжруулахгүй бол ам.долларын ханш буурах эрсдэлтэй гэдгийг “Wells Fargo”-ийн шинжээчид үзэж байгаа юм. Он гарснаас хойш ам.долларын ханш юанийн эсрэг 4.1 хувиар суларч, хослол 6.6777 болоод байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ