Чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ийг зорилоо
Йордан улсын нийслэл Амман хотод наймдугаар сарын 19-нд U17 буюу өсвөр үеийн ДАШТ зохион байгуулагдах аж. Тус тэмцээнд манай улсын баг тамирчид буюу МУГТ Г.Мандахнаран, Налайх дүүргийн БТСХ-ны дасгалжуулагч Д.Мөнхбаяр нараар ахлуулсан 8 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин Амман хотыг зорьжээ.
Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр 65кг-ын жинд "Цаст Тайга" клубийн тамирчин Т.Борг ил, Сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ С.Мөнхсүхийн хамт эх орноосоо өчигдөр /2024.08.17/ мордсон бол өнөөдөр /2024.08.18/ чөлөөт бөхийн баг тамирчид МУГТ Г.Мандахнаран, Налайх дүүргийн БТСХ-ны дасгалжуулагч Д.Мөнхбаяр нараар ахлуулсан 8 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчид Йордан хотыг зорилоо.
Сонгомол бөхийн төрлөөр уг тэмцээнд манай улс анх удаа оролцож байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ