"Ногоон автобусны" гэх хэргийн шүүх хурлыг наймдугаар сарын 12 хүртэл хойшлууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн урьдчилсан шатны шүүх хурал өнөөдөр болох товтой байв. Шүүх хурал эхлэх үеэр өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргав. 

Улмаар өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хурлыг наймдугаар сарын 12-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Прокурорын байгууллага нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ