Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 23, Пүрэв
Боксын дэлхийн аваргад монголын шигшээ баг 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно

Боксын дэлхийн аваргад монголын шигшээ баг 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2023-03-11 16:32:30

Боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-д Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод эхэлнэ.

Тус тэмцээнд Монголын шигшээ баг 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ хийж байна. Гуравдугаар сарын 26-ыг дуустал үргэлжлэх тэмцээнд одоогоор 77 улс оролцохоо мэдэгдсэн ба тэмцээний үеэр олон улсын эмэгтэйчүүдийн спортын бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэмцээний алтан медалийг 100 мянган ам.доллар дагалдах бол мөнгөн медаль 50, хүрэл медаль 25 мянган ам.долларын шагнал авна.

Тус тэмцээнд ОХУ болон Беларусийн шигшээ багийн тамирчдыг нээлттэй оролцуулахыг зохион байгуулагчид зөвшөөрсөн. Үүний улмаас цөөнгүй орнууд уг тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2023-03-11 16:32:30

Сэтгэгдэл бичих