Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 31, Баасан
Дубайн пентхаусын зарагдсан үнэ дээд амжилт тогтоов

Дубайн пентхаусын зарагдсан үнэ дээд амжилт тогтоов

Эх сурвалж: Bataar.mn Шар 2023-02-05 14:49:18
Дубай дахь хамгийн үнэтэй орон сууцуудын нэг пентхаус 112 сая доллараар зарагджээ. National сонины баасан гаргийн дугаарт мэдээлснээр энэ нь АНЭУ-ын үл хөдлөх хөрөнгийн түүхэнд хамгийн их үнэ хүрсэн худалдаа болсон аж. 
 Усан сан, есөн өрөөтэй тэрхүү пентхаус 3,5 мянган метр квадрат бөгөөд Жумейра дүүргийн Bulgari Light house-ын 28-р давхарт байрладаг.  
Дубайд 2022 онд орон сууцын үнэ огцом өссөний зэрэгцээ тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн эрэлт ихээхэн нэмэгдсэн гэнэ. Тус бүр нь 10 сая доллараас илүү үнэтэй 219 байшин зарагдсан байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар нь Дубайн эдийн засгийн 3/1-ээс илүү хувийг эзэлдэг аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өнөө жил тус улсад үл хөдлөх хөрөнгийн борлуулалт ноднингийнхоос давж магадгүй ба 2022 онд 56 тэрбум доллараар зарагдсан нь өмнөх жилтэй нь харьцуулахад 81 орчим хувиар илүү юм.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2023-02-05 14:49:18

Сэтгэгдэл бичих

5+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty