Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 25, Бямба
Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй бүх автомашинд III сарын 1-нээс цахим гэрчилгээ олгоно

Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй бүх автомашинд III сарын 1-нээс цахим гэрчилгээ олгоно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-02-03 09:12:14

Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 28-ны хуралдаанд цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Хот хариуцсан сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан.

Тэрбээр зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон.

Үүний дагуу ирэх гуравдугаар сарын 1-нээс нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Улмаар дөрөвдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг ашиглаж эхлэх юм байна.

Энэхүү цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжгүй болох аж. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг Засгийн газраас нэг удаа үнэгүй олгох аж. Цахим гэрчилгээ нь код байх бөгөөд тухайн кодыг салхины шилэндээ нааж явах бөгөөд  ингэснээр төлбөр тооцоо болон уулзваруудаар нэвтрэхэд бүртгэл хийнэ.

Ташрамд мэдээлэхэд автомашинуудыг цахим гэрчилгээтэй болгох судалгааны ажил 2021 онд эхэлсэн. Улмаар нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших хиймэл оюун ухаанд суурилсан “RFID” төхөөрөмжөөр тоноглосон.

Уг төхөөрөмжийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хийж гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг хиймэл оюун ухаанд сургажээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-02-03 09:12:14

Сэтгэгдэл бичих

4+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty