УЗ-ийн дарга, доктор П.Цагаан: Энэ тайланг бол өнгөрсөн хугацаанд төр засаг, аймгийн удирдлагаас явуулсан бодлогын үр дүн гэж үздэг. Цаашид бодлого төлөвлөхдөө судалгаанд суурилж, түүндээ хяналт тавьдаг байхыг монголд нутагшуулахыг зүтгэж ирсэн.
Аймгуудын өрсөлдөх чадварыг дөрвөн багц асуудлаар хэмждэг
- Засаглал
- Бизнес
- Дэд бүтэц
- Эдийн засаг
Эдгээрийг мөн дотор нь 174 шалгуураар хэмждэг. Бизнес эрхлэгчдийн санал асуулт, ҮСХ-ны тайланд үндэслэн энэ судалгааг хийдэг. 21 аймгийн дундаж оноо 11 жилийн дараа 3 оноогоор нэмэгдсэн байна. Гэвч бизнес эрхлэгчдийн үр ашиг 9 оноогоор буурсан байна. Энэ бол маш буруу хандлага. Засаглалаас бусад нь буурсан. Жишээ нь Дархан Уул аймаг гуравдугаар байрт хэвээрээ боловч шилжилт хөдөлгөөн, гэмт хэрэг ихтэй. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадвар хамгийн их буурчээ.
Учир нь авлига нэмэгдэж орон нутгаас аймгийн төв рүү чиглэсэн шилжилт нэмэгдсэн байна. Завхан аймаг хоёрдугаарт хэвээрээ боловч удирдлагын бодлого, илт тод байдал суларсан байна.
Энэ тайланг ашиглаж чадвал сайныгаа улам сайжруулж, дутуугаа засах боломжтой. Орчин цагт хэмжиж болохгүй зүйл байхгүй. Аливаа удирдлагын ажлыг хийхдээ эхлээд хэмжиж сурах хэрэгтэй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдаж чадна. Удирдаж чадвал хөгжиж чадна.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул аймаг удаалсан нь өнгөрсөн жилтэй ижил юм.
Ард иргэдийн амьжиргаа нь хамгийн их сайжирсан нь Дорноговь аймаг бол Ховд аймагт хамгийн их мууджээ. Хэрэглээний үнэ Говь-Алтай аймагт хамгийн бага өссөн. Дундаж цалингаар Орхон аймаг (1 700 000₮) тэргүүлдэг бол Баян-Өлгий (852 000₮) аймаг сүүл мушгидаг.
Сэтгэгдэл бичих