Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 22, Лхагва
Цэргүүдийг барилга дээр ажиллуулсан дарга нарын хэрэг шүүхэд шилжлээ

Цэргүүдийг барилга дээр ажиллуулсан дарга нарын хэрэг шүүхэд шилжлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-25 09:23:01

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, алба хаагчдыг барилгын ажилд хууль бусаар дайчилсан цэргийн ангийн дарга нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүллээ. 

Тодруулбал, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Мото буудлагын ротын захирагчаар ажиллаж байсан Б.Б, Артиллерийн батарейны ахлах ахлагч Д.Б, Холбооны зангилгааны радио холбооны тасгийн Р-140 станцын хоёрдугаар тоотын станцын дарга, ахлах ахлагч Б.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус ангийн цэргийн албан хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй нууцаар гаргаж, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баригдаж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-25 09:23:01

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

иргэн
ЦЭРГҮҮДЭЭР ЯАГААД АЖИЛ ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ, БИДНИЙ ҮЕД ГУРВАН ЖИЛИЙН АЛБАА ЭХ ОРНЫХОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ТӨЛӨӨ ОДООТОЙ ХАРЬЦУУЛАХАД ЦАГ НАРГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙСНААРАА НАСАН ТУРШДАА БАХАРХАЖ ЯВДАГ .ТҮҮНИЙ АЧ ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМЭЭР ЭР БИЕ МИНЬ ЧАНГАРЧ АМЬДРАЛЫН АЧААНЫ ХҮНДЭД ТҮҮРТЭЛГҮЙ ӨДИЙ ХҮРЛЭЭ. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД НЬ ОРЛЦСОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖАА ХАРАХ БҮРИЙД ӨӨРӨӨРӨӨ БАХАРХДАГ .ГУРВАН ЖИЛИЙН АЛБАА ДҮҮРГЭЭД ХАЛАГДАХ ҮЕДЭЭ АЖЛЫН ХӨЛС МАШ ИХ МӨНГӨ ГАР ДЭЭРЭЭ АВЧ БАЙСАН ЮМ
2023-01-25 13:06:31 - 64.119.25.3