Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
Нууц бичиг баримт эзэмшиж байгаа Ж.Байденг америкчууд буруутгав

Нууц бичиг баримт эзэмшиж байгаа Ж.Байденг америкчууд буруутгав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2023-01-23 21:41:57
 ABC News/Ipsos социологийн судалгааны үр дүнгээс харахад АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп, Цагаан ордны одоогийн удирдагч Ж.Байден нарын нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг зүй бусаар  хадгалсныг америкчуудын дийлэнх нь буруушааж байна. Судалгаанд оролцогчдын 77 хувь Д.Трампыг, 64 хувь нь Ж.Байденг улсын нууц баримт бичигтэй зүй бусаар харьцсан гэж үзэн байгаа аж. Мөн 43 хувь нь экс ерөнхийлөгчийн үйлдэл илүү ноцтой түгшүүр төрүүлж байна гэсэн бол 30 хувь нь хоёулангийнх нь ажиллагаанд зовниж буй.  Penn Biden Center шинжилгээ, судалгааны төвөөс нэгдүгээр сарын 10-нд Ж.Байдены дэд ерөнхийлөгч байх үеийн нууц баримтуудыг олсон билээ. Ерөнхийлөгч бичиг баримтын агуулгыг мэдэхгүй байсан учир хуульч нь мэдэгдсэн аж. Хожим хувийн байшингаас нь шинэ зургаан нууц баримт олджээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2023-01-23 21:41:57

Сэтгэгдэл бичих

2+2 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty