Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 04 сарын 01, Бямба
Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ

Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-03-22 02:13:46

XX зууны манлай дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн УАШТ-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар оролцохоор болжээ.

Түүнийг сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан гэж шигшээ багаас хасаж, ДАШТ-д өрсөлдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дараа Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд хүч сорин, хоёр тулаанд ялаад байгаа юм. 

Дашрамд дуулгахад, Сонирхогчдын боксын өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-14-нд Йорданы нийслэл Амман хотод болсон бөгөөд Монгол Улсын 11 ширэн бээлийтэн өрсөлдсөн билээ. Нийт 21 орны 352 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн 52 кг-ын жинд Ц.Манал, залуучуудын эрэгтэйчүүдийн 48 кг-д О.Түвшинзаяа, эмэгтэйчүүдийн 63 кг-д У.Анужин нар хүрэл медаль хүртсэн байна.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-03-22 02:13:46

Сэтгэгдэл бичих

4+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty