"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 15 дахь жилдээ болж өндөрлөлөө.
Долоо хоног үргэлжилсэн намрын үзэсгэлэнд 410 гаруй аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ санал болгосон юм.
Нэгдсэн арга хэмжээний өдрүүдэд бэлчээрийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, малын бүртгэл, зохиомол хээлтүүлэг, мал эмнэлгийн мэдээллийг хамарсан мал аж ахуйн салбарын өдөрлөгийг зохион байгуулав. Түүнчлэн
Экспортыг дэмжих төслөөс экспортын зах зээлийг тэлэх төрийн бодлого, асуудал, гарц шийдэл сэдвийн дор дөрвөн удаагийн цахим хэлэлцүүлгийг мөн зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл бичих