Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
ЦАР ТАХАЛ: Москвад хөл хорьж, Германд дельта хувилбар тархахаас сэрэмжлүүлэв

ЦАР ТАХАЛ: Москвад хөл хорьж, Германд дельта хувилбар тархахаас сэрэмжлүүлэв

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-19 12:52:25

Дэлхий дахин хязгаарлалт, дархлаажуулалтын тусламжтайгаар цар тахалтай тэмцсээр байна. Зургадугаар сарын 17-ны байдлаар дэлхий даяар 178 сая гаруй хүн халдвар авсанаас 3.8 сая гаруй хүн нас барж, 162 сая гаруй хүн эдгэрчээ. 

 

Москва энэ сарын 29 хүртэл хөл хорино 

Орост энэ сарын наймны өдрөөс эхлэн коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хоногийн хэлбэлзэл 13-14 мянгыг давах болжээ. Энэ үзүүлэлт өмнөх сард 8-10 мянга байсан юм. Өнгөрсөн хоногт гэхэд л Орост 17 262 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр 9056 нь Москва хотод илэрсэн байна. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. 

 

Москвад ийнхүү өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул хотын дарга Сергей Собянины залигаар хязгаарлалтын нэмэлт арга хэмжээнүүдийг сунгасан байна. Ингэснээр зургадугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийтийн хоолны газруудыг 23.00-06.00 цагийн хооронд ажиллах, хүүхдийн болон спортын талбай, хоолны заалнууд, амьтны хүрээлэнгүүдийг хаахаар болжээ.

 

Харин өнөөдрөөс буюу зургадугаар сарын 19-нөөс 29-ний хооронд шөнийн цагаар ажиллах зоогийн газар, кафег туршилтын журмаар нээх гэнэ. Эдгээр газруудаар гагцхүү вакцинд хамрагдсан хүмүүс вакцины гэрчилгээ үзүүлэн үйлчлүүлж болох аж.

 

ОХУ шаардлагатай бол бусад бүс нутгуудад ч албадан вакцинжуулалт эхлүүлнэ 

 

Орост халдварын нөхцөл байдал хүндэрвэл бусад бүс нутгуудад коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтыг албан журмаар зохион байгуулах шаардлагатай болно гэж  Хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова мэдэгджээ. 

 

Өмнө нь, Оросын Кузбассын эрх баригчид бизнес, орон нутгийн эрх барих байгууллагуудын албан тушаалтан болон ажилтнуудыг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд албан журмаар хамруулахаар болсон юм. Forbes сэтгүүлийн мэдээлснээр, ажилтнуудын 60-аас доошгүй хувь нь наймдугаар сарын 17-ны өдрийг хүртэл бүрэн дархлаажуулалтад хамрагдсан байх ёстой гэнэ. Ингэснээр Кузбасс ажилтнуудыг албан журмаар дархлаажуулахаар болсон Оросын гурав дахь бүс нутаг болсон бөгөөд өмнө нь Москва болон Москва орчмын бүс нутаг ийм шийдвэр гаргасан юм. 

Германд халдвар буурч байна

 

Германд коронавирусийн халдварын тархалтын үзүүлэлт буурсаар байна. Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр, зургадугаар сарын 18-ны өдөр 100 мянган хүнд ноогдох халдварын тохиолдол 10.3 байжээ. Харин үүнээс нэг өдрийн өмнө 11.6 тохиолдол байсан аж. Холбооны 16 мужийн есөд нь энэ үзүүлэлт 10-аас доош буусан талаар Дойчи Вилли мэдээлсэн байна.

 

Хэдийгээр халдварын тоо буурч байгаа ч Германд коронавирусийн дельта хувилбар хурдацтай тархаж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн холбооны төлөөлөгчид болгоомжилж байна. 

 

"Хоолойнд вирус маш хурдан ихээр хуримтлагддагаараа энэ вирус илүү хөнөөлтэй. Тиймээс өөрөө ч халдвар авснаа анзаарч амжаагүй байхад олон хүнд халдвар тараах эрсдэлтэй юм" гэж шинжээчид анхааруулсан байна. 

 

Тиймээс халдварын тоо буурсантай холбоотойгоор хязгаарлалтуудыг сулруулж байгаа нь эртэдсэн хэрэг байж бозошгүй, вакцинд хамрагдсан хүмүүсийн тоо шаардлагатай түвшинд хүрэх хүртэл анхаарал болгоомжтой байх нь зүйтэй гэж эрдэмтэд анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн shuud.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-19 12:52:25

Сэтгэгдэл бичих