Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Хойд Солонгосын эрх баригчид БНСУ-ын хөгжим, кинонд "дайн зарлав"

Хойд Солонгосын эрх баригчид БНСУ-ын хөгжим, кинонд "дайн зарлав"

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-06-15 16:06:43
    "Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун К-попыг "хорт хавдар" хэмээн нэрлэлээ. Түүнээс гадна тус улс БНСУ-ын кино үзэж, хөгжим сонсвол оноох шийтгэлийг чангатгажээ" гэж "Нью-Йорк Таймс" сонины Өмнөд Солонгосын товчооны дарга Чой Санг Хун бичжээ. Тэрээр Хойд Солонгосын суртал ухуулга олон жилийн турш Өмнөд Солонгос дахь амьдралын хүнд хэцүү байдлыг дүрслэн харуулсан ч үүнийг нь Хятадаар дамжин хууль бусаар тус улсад нэвтэрсэн өмнөд солонгос кино, клипүүд устгаж буйг тэмдэглэсэн аж. Харин Өмнөд Солонгосын "Daily NK"  сонинд "Коронавирусийн хорио цээрийн арга хэмжээний үед БНАСАУ-ад манай клип, кинонууд нэр хүндтэй болж эхэлсэн" гэж бичсэн байна.                                     
 Сүүлийн саруудад БНАСАУ-ын эрх баригчид бараг өдөр бүр Өмнөд Солонгосын кино, хөгжим, видео бичлэгийн "социализмын эсрэг" нөлөөний талаар ард иргэддээ сурталчлан ухуулж буй. 2020 оны 12-р сард хойд солонгосчууд өмнөдийнхний хөгжим сонсдог, кино үздэг, ном уншдаг иргэдээ шийтгэх хуулийг чангатгасан билээ. Тэднийг өмнө нь таван жилийн хорих ялаар шийтгэдэг байсан бол одоо арван жилээр нэмжээ. "Мөн ийм материалыг тараасан этгээдүүдэд цаазаар авах ял оноож байгаа" гэж Өмнөд Солонгосын тусгай албаны мэдээллээс эш татан "Нью-Йорк Таймс" мэдээлжээ. Өнгөрсөн тавдугаар сард "Daily NK" сонинд "БНАСАУ-ын нэгэн оршин суугчийг өмнөд солонгос видео бичлэг бүхий CD, USB драйвыг хууль бусаар худалдсан хэргээр цаазалжээ" гэж бичсэн байна.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-06-15 16:06:43

Сэтгэгдэл бичих