Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Жолооч ээжийн хүүд төрийн жолоо атгуулахад Монголын эмэгтэйчүүд түүчээлжээ

Жолооч ээжийн хүүд төрийн жолоо атгуулахад Монголын эмэгтэйчүүд түүчээлжээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-15 15:13:44


       Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийн ээж эгэл жирийн тээврийн жолооч хүн байсан. Тэр тусмаа чиргүүлтэй ЗИЛ-130 машины руль” мушгиж ах дүү бид тавыг өсгөх гэж амьдралдаа ачааны хүндийг үүрдэг байсан шүү хэмээн, тэрээр ээжийгээ санах бүрийд дурсан ярих дуртай.Миний ээжийн адил монголын мянга мянган ээж улс орон, гэр бүлийнхээ төлөө хатан зориг гарган хамаг хүчээ дайчлан тэмцэж амьдарч байна. Та нар маань энэ цагийн баатар эмэгтэйчүүд шүү гэдгийг тэрээр нэг бус удаа цохон хэлж, тэр үгээ ч төр түмэн олондоо үйлдлээрээ үлгэрлэж, олон зуун мянган эмэгтэйчүүдийг төр засгийн бодлогоор дэмжиж ажиллаж ирсэн.

      Түүний удирдсан МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ч сүүлийн жилүүдэд улам бүр төгөлдөршиж, ээжүүд эмэгтэйчүүдийн төлөө ихийг санаачлан ажилладаг эмэгтэйчүүдийн үндэсний хэмжээний цорын ганц институци болтлоо хөгжиж дэвжиж чаджээ.

      Хүнлэг энэрэнгүй тодотголоо мартсан ардчилсан нийгэмд У.Хүрэлсүх нийгмийн ардчиллын төлөө байж, ээжүүд эмэгтэйчүүдийнхээ талд зогсож чадсан, тэр ч бүү хэл тэдний өмнөөс ёс зүйн хариуцлага өөртэй үүрч бодлогын манлайлал үзүүлж, нийгэмдээ зөв сайн жишиг тогтоож чадсан гэдэг мессеж энэ сонгуульд эерэгээр нөлөөлсөн ч байж болох юм.

      Монгол улсаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулж, мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадсан 9 дэх орон болсоныг НҮБ-аар зарлах үед засаг тэргүүлж байсан тэрбээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дэмжиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдтэй хуулийн хэлээр хатуу тэмцэхээ илэрхийлж, улмаар “цалинтай ээж” зэрэг олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байснаар эхчүүд, эмэгтэйчүүд түүнд найдаж, тогтвортой төр түших сонголтод илүүрхэн нөлөөлсөн дүр зураг ажиглагдаж байна. 

      Зөвхөн нэг баримт түшихэд дөнгөж сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар 1сая 216 мянга 246 хүн саналаа өгсөнөөс 665 мянга 763 иргэн буюу 62,83 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Мэдээж хэрэг түүний удирддаг намын НАМЭХ-ны удирдлага сонгуулийн үеэр зохион байгуулалт хийж, нийгмийн идэвхтэй эмэгтэйчүүдээ эвлэлдэн нэгтгэж ажиллаж чадсантай хэн ч маргахгүй. Гэвч эмэгтэйчүүд, ээжүүдийн маань оролцоо идэвх залуучуудынхаас хавьгүй өндөр байна шүү гэдгийг энд дурдах нь дараа дараагийн сонгуульд хэрэг болж мэднэ. 

     Ямартай ч жолооч ээжийн хүүд төрийн жолоо атгуулахад Монголын эмэгтэйчүүд түүчээлсэн байх юм. Ирэх жилүүдэд ч эхчүүд эмэгтэйчүүдийн оролцоо улам бүр нэмэгдэж, нийгэм маань жаахан ч гэсэн ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй болоосой доо. 

Ж.Эрдэнэ

                                                                                                                                                                                                                                      


 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-15 15:13:44

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

452
Gutsaadai
2021-06-15 16:33:18 - 43.228.131.110
Галаа
Эмэгтэйчүүд мундаглдаа
2021-06-15 15:26:44 - 150.129.140.140
Иргэн
Өрх толгойлсон ээжүүдэд анхаараарай
2021-06-15 15:19:44 - 66.181.161.79
Зочин
Сайн ажиллаарай. Итгэл эвдэв ккк
2021-06-15 15:16:08 - 202.179.24.14