Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Өнгөрсөн долоо хоногт шинжлэх ухаанд гарсан 10 дэвшил

Өнгөрсөн долоо хоногт шинжлэх ухаанд гарсан 10 дэвшил

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-06-14 14:25:49
Уламжлалт ёсоор өнгөрсөн долоо хоногт шинжлэх ухаанд гарсан 10 дэвшлийг танилцуулж байна (2021/06/07-06/13)
⭐️ Ковид-19 вирусын зарим хувилбарууд нь өөрийгөө тухайн хүний эсүүдээр нягт хүрээлүүлэн дархлааны эсүүдийг "орох зайгүй болгож" хамгаалах чадвартай болохыг тогтоожээ.
⭐️ Бага тунгаар "инээлгэдэг хий" гэгддэг азотын хүчлийн хийг өгөх замаар сэтгэл гутралыг 2 долоо хоногийн дотор эмчлэх боломжтойг олж тогтоожээ. Энэ хар тамхи биш юм. Nitrous oxide буюу азотын хүчлийн хийг унтуулгын эмч нар өдөр тутамдаа мэс заслын өвчтнүүдийг нойрсуулахдаа ашигладаг билээ.
⭐️ Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд атомийн зарим жижиг хэсэг маттераас анти-маттерт шилждэг болохыг тогтоожээ. Маттер буюу эгэл биет бүхэн түүний эсрэг биеттэй байдаг байна. Сонирхолтой нь энэхүү эсрэг бодис /Antimatter/ нь 1 грамм нь 100 их наяд доллар хүрдэг бөгөөд үүнийг хамгийн наад зах нь сансрын аялалын түлш болгон хэрэглэж болох бодис юм.
⭐️ Шинээр зохион бүтээгдсэн квантын микроскопи нь уламжлалт дурангаас илүү амьд эсийн дотоод зохион байгуулалтын талаарх мэдээллийг өгөх юм байна. Ингэснээр тайлагдаагүй олон байгалийн нууц бидэнд ойлгомжтой болох нь ээ.
⭐️ Массачусетсийн технологийн их сургуулийн инжинерүүд цахилгаан гаргаж авах шинэ аргыг зохион бүтээжээ. Ингэхдээ нүүрс хүчлийн атомоос бүтсэн жижиг хоолойг ашиглан эргэн тойрны шингэнтэй урвалд орох замаар цахилгаан үүсгэх юм байна.
⭐️ Эрдэмтэд Сибирийн цэвдэгт ойролцоогоор 24 мянган жил орчим хадгалагдсан эгэл биетнийг олсон ба энэхүү биет нь амьд, бүр үржиж олшрох чадвартай байжээ. Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой дэлхийн дулаарлын улмаас олон мөсөн уулууд хайлж, дээрхтэй адил идэвхгүй хадгалагдаж байсан бичил биетэн, вирус ус, агаар мандалд цацагдаж Ковид-19-тэй адил халдварт өвчин үүсгэх боломжтой. Хүн төрөлхтөн тэгэхээр өөрсдөө эдгээр халдварт өвчин дэлгэрэх болсон шалтгаан нь юм.
⭐️ Маш хоруу чанарын, хурдан ургалттай тархины хавдартай хүн Кето хоолны дэглэмийг барьснаар хавдрын ургалт нь эрс удааширчээ! Энэхүү гайхалтай тохиолдлыг Их Британы эрдэмтэд одоогоор бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд хавдрын эсрэг хими, туяа эмчилгээнээс дутуугүй тухайн хүний өөрийн хавдрын эсрэг тэмцэх чадварыг энэхүү нүүрс-ус багатай (сахар багатай) хоолны дэглэм дэмжиж байна гэдгийг баттай хэлэхээр байна гэж хариулжээ.
⭐️ Cape ажилчин ЗӨГИЙ 30 жилийн турш өөрийгөө хэдэн зуун сая дахин "олшруулж" чаджээ. Шавьжны төрлийн зарим амьтад эвцэлд орохгүйгээр өөрийгөө олшруулж чаддаг нь шинэ зүйл биш. Гэхдээ энэхүү Өмнөд Африк тивийн Cape хэмээх ажилчин зөгий яг өөрийн адил хувилбарыг "алдаа мадаггүй" хэдэн зуун сая удаа хуулбарлах чадвартайг Сиднейн Их Сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ.
⭐️ Эрдэмтэд нэг удаагийн эд хэрэглэлд ордог, байгальд хортой химийн аргаар гарган авсан хуванцар материалыг орлох ургамлын гаралтай, хямд үнэтэй материалыг гарган авчээ. Тодруулбал ургамлаар хооллодог аалзны шүлс энэхүү материалыг гаргадаг байна.
⭐️ Одон орон судлаачид Дэлхий ван (Neptune) гаригтай төстэй, манай дэлхийгээс 90 гэрлийн жилийн зайтай (1 гэрлийн жил =9.46×10x12 km), амьдралын эх үүсвэр болсон "усан үүлтэй" шинэ гаригийг дуран авиагаараа олж тогтоожээ.

П.Баясгалан

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-06-14 14:25:49

Сэтгэгдэл бичих