Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Ч.Номин: Баяр наадмыг тэмдэглэх эцсийн шийдийг Засгийн газраас албан ёсоор гаргаагүй байна

Ч.Номин: Баяр наадмыг тэмдэглэх эцсийн шийдийг Засгийн газраас албан ёсоор гаргаагүй байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-14 13:36:29
Халдварын тархалт маш өндөр, нас баралт буурахгүй байгаа энэ цагт Үндэсний их баяр наадмыг 10 тэрбумаар тэмдэглэн өнгөрүүлэхийг иргэд эсэргүүцэж байна. Уг асуудалд Соёлын сайд Ч.Номин тайлбар өглөө. 
Тэрбээр "Удахгүй улсын баяр наадам болох гэж байгаатай холбоотой цар тахлын нөхцөл байдлыг зайлшгүй тооцож үзэх нь зүйн асуудал билээ. Хүн бүр санаа зовинон, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа ч бид аливаад ул суурьтай хандах нь чухал.  Тиймээс дараах хэдэн зүйлийн тайлбарыг хүргэж байна. 
 Нэгдүгээрт, Монголчууд бид эртнээс уламжилж ирсэн өв соёл, төрт ёс, зан заншлын хэлхээ баяр наадамдаа өндөр ач холбогдол өгдөг хэдий ч энэ хүнд цаг үед эрэмбэлэн үзвээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний ажил яах аргагүй мөн. 
 Хоёрдугаарт, баяр наадмыг зохион байгуулах нь Шадар сайдын эрхлэх ажилд хамаардаг бөгөөд 9-н салбар хорооны хамтарсан баг ажилладаг. Энэ нь дан ганц Соёлын яам хийдэг ажил биш юм. 
 Гуравдугаарт, баяр наадмын төсөв Соёлын яаманд бус нийслэл Улаанбаатар хотод хуваарилагдсан байдаг бөгөөд яамны зүгээс болон бусад байгууллагууд үйл ажиллагаагаа хамтран хийж хэрэгжүүлдэг билээ.  Харин хувь хүнийхээ тухайд хүн олноор цугласан арга хэмжээг хийхгүй байх нь зөв гэдэгтэй санал нэг байна. 
Гэхдээ баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай эцсийн шийдвэр төр засгаас албан ёсоор гараагүй байгаа тул Та бүхэн дархлаагаа унагалгүй, хүлээцтэй байж, олон нийтийн сүлжээнд удаа дараа гарч буй ташаа мэдээлэлд авталгүй албан эх сурвалжаас баттай мэдээлэл авч байхыг хүсье" гэжээ.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-14 13:36:29

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Хэдэн тэрбумыг идэх гээд үхэх нь л дээ.
2021-06-14 19:25:54 - 59.153.113.191