Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
2021 оны зуны тренд хувцасны загварууд

2021 оны зуны тренд хувцасны загварууд

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-05-25 14:07:34

Өнгөрсөн оны дийлэнх цагийг гэртээ, хязгаарлагдмал орчинд өнгөрүүлсэн бид одоо эрх чөлөө рүү тэмүүлж байна. Дизайнерууд агаар сайн нэвтрүүлэн амьсгалах боломжийг олгох, газар хүрсэн урттай, намирсан романтик даашинзуудыг онцоллоо. Яг л Ривиерагийн далайн эрэг дээр байгаа мэт зөөлөн салхитай гэгээлэг орчинд коктейль шимэн суух тэр мэдрэмжийг эдгээр даашинзууд өгөх болно.

                                                  Газар шүргэсэн урт даашинзууд
 Зөвхөн хавар-зуны улиралд гэлтгүй 2021 онд бүхэлдээ тод өнгөнүүд ноёрхох болно. Дизайнерууд өөдрөг уур амьсгалыг бий болгохоор шийдэн тод ногоон, улбар шар, цэнхэр гээд бүхий л өнгөнүүдийг онцолсон ч тэр дунд хамгийн чухал байр суурийг ягаан өнгө эзэлсэн байна. Энэ онд ягаан өнгийн бүхий л туяаг хаа сайгүй харахад бэлэн байгаарай.
                                                                                     Өнгөний хаан -Ягаан өнгө 

Савхи, ноос, даавуу, макраме гээд ямар ч хамаагүй материалаар хийсэн тор мэт хийцтэй эдлэлүүдийг дизайнерууд хуяг гэж төсөөлөн минимал даашинзууд дээр давхарлаж, өөрсдийгөө загварлаг байдлаар "хамгаалахыг" уриалж байна. Торон загварыг ерөнхийдөө ямар ч хувцастай давхарлан стайлинг хийж болох ба хормын зуур загварлаг төрх бүрдүүлэх маш хялбар арга юм.
                                                                  Торон загварууд 


Энэ онд корсетууд өдөр тутмын спорт хувцаслалтаас эхлээд үдшийн гоёлд ч хүртэл чухал үүрэг гүйцэтгэхийг Givenchy, Alexander McQueen, Vivienne Westwood болон бусад олон брэндүүд онцолсон. Хамгийн гол нь тэдгээр корсетууд нь streetwear хэв маягтай байж, биед эвтэйхэн материалаар хийгдсэн байх учиртайгаас гадна хөдөлгөөн хорих ёсгүй юм.
                                                       Корсетын сэргэн мандалт 


Хавар-зуны улирлын цуглуулгуудад бүрэн бүтэн загвар бараг л харагдсангүй. Дизайнерууд бүгд л ямар нэгэн цоолбор, хайчилбар, жижиг нүхнүүдтэй хувцаснуудыг санал болгож, биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргахыг уриалж байна. Тэр дундаа бэлхүүс болоод цээж орчимд цоолбортой загваруудыг анхааралдаа аваарай.
                                                     Цоолбор жижиг нүхэн хайчилбар 

2000-аад онд маш скинни моделиуд, тэдний галбирыг тодотгосон бүр ч скинни өмднүүд тренд болсноос хойших өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд өмдний эсгүүр буцаад бага багаар өргөн болсоор одоо оргил цэгтээ хүрээд байна. Энэ улиралд Chloé болон Max Mara брэндүүд эмэгтэй хүний силуэтийг улам бүр тодотгож, бэлхүүсийг нь онцлох зориулалттай өндөр суудалтай өргөн өмднүүд танилцуулсан бол илүү нам суудалтай, хайхрамжгүй гэмээр сул загвартай өмднүүдийг Fendi, Hermés болон Chanel орднууд санал болгосон билээ.
                                                                        Екстра өргөн өмд 



Цээж болон бэлхүүс хэсгийг ороосон оосор, утас, уяатай аливаа хувцас 2021 оны турш ноёрхоно. Хамгийн анх 1992 оны Prada-гийн загварын шоу дээр гарч ирсэн энэ жижиг деталь нь 90-ээд оны загварыг илтгэх нэгэн чухал тренд болсон бөгөөд одоо Victoria Beckham, Christopher Esber, Versace зэрэг брэндүүдийн ачаар эргээд моданд орлоо. Оосор, уяа нь газар хүрсэн урт даашинз, браллет, бикини, топ, юбка гээд ямар ч хувцастай холбогдсон байх боломжтой тул өөрийн бие галбирт тохирсон загвараа сонгоход л болно.
                                                                    Оосор , урт уяа 



Амны хаалтууд өнөөдөр яг л цамц эсвэл цүнхний адил төрөл бүрийн дизайнаар худалдаалагдаж байгаа тул өөрийн стильд тохирсон маскаа сонгон загварлаг байдлаа алдагдуулахгүй байх бүрэн боломжтой болсон. 2021 онд дизайнерууд аюулгүй байдал болон загварын мэдрэмжээ хослуулахыг уриалсан бөгөөд шаардлагатай нөхцөлд хоёр давхар маск зүүх хэрэгтэйг анхааруулсан билээ. Харин стилистик аргачлалын хувьд өмссөн хувцастайгаа ууссан өнгө ба загвартай маск сонгож, эсвэл өнгөний контраст дээр тоглолт хийж ч болох юм.
                                                        Фейшн амны хаалт 


Энэ зун нэг л дүрмийг баримтлах хэрэгтэй - “хувцас бага байх тусам сайн”. Өөрөөр хэлбэл биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан цоолбор, хайчилбартай загварууд, эсвэл бүр мөр, хэвлийг ил тодоор харуулсан браллет буюу хатуулгагүй цээживчүүд хувцасны шүүгээн дэх гол загвараар тодорчээ. Браллетыг анх Tom Ford онцолсон бол, удалгүй Emilia Wickstead, Molly Goddard, Osman, Maximilian, Alberta Ferretti гээд бараг бүх дизайнеруудын цуглуулгад үзэгдэх болсон ба дизайны хувьд минимал цэмцгэр, уулын болор чулуудаар бүрхэгдсэн, тансаг, баялаг хээтэй, бохо гээд ямар ч үед өмсөж болох хувилбарууд гарсан байна. Оффисын нөхцөлд харин гадуур нь oversize пиджак өмсөж, брюк өмдтэй хослуулахад л хангалттай.




Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-05-25 14:07:34

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Od
Shaal balai hognii shuur bolohoor ym bn daa manai end bol kkk
2021-06-13 17:47:03 - 124.158.70.215