Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Парацетамол COVID-19-ийн эсрэг вакцины үйлчлэлийг бууруулдаг байна

Парацетамол COVID-19-ийн эсрэг вакцины үйлчлэлийг бууруулдаг байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-19 09:20:43
  Вакцин тариулсны дараа халуун бууруулах эм хэрэглэх нь вирусийг устгахаар бие махбодийн бий болгодог эсрэг биеийн тоог бууруулахад хүргэж болох юм гэж “Известия” сонинд бичжээ. АНУ-ын Дьюкийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд судалгаа хийж,  халуун бууруулах эмүүд коронавирусийн эсрэг вакцины үйлчлэлд хэрхэн нөлөөлдөгийг судласан байна.  
  Бүр халуурч эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх хэрэгсэл болгон халуун бууруулах эм хэрэглэхэд энэ нөлөө онцгой мэдэгджээ. Хүмүүс  вакцин хийлгэмэгцээ юмуу бага зэрэг халуурахад л  ийм эм хэрэглэж эхлэх нь цөөнгүй байдаг байна.  Халуун бууруулах эм нь эсүүдэд тодорхой дохио дамжин очдог тэр замыг дарангуйлдагаас  болоод халуун бууруулах эм дархлааны хариу үйлдэлд нөлөөлж мэднэ гэж  Дьюкийн их сургуулийн эрдэмтэд үзэж байна.   
  Судалдааныхаа үеэр эрдэмтэд хуруу шилэнд туршилт хийж, аспирин болон ибупрофен нь дархлааны хариу үйлдлийг хянадаг уургийн үйлчлэлийг дарангуйлж болдогийг харуулжээ.  Үүнээс гадна, халуун бууруулах эм болон анальгетик нь эсийн үржих чадварыг бууруулах юмуу  тэр ч байтугай үхүүлж болдог байна.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-19 09:20:43

Сэтгэгдэл бичих