Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 09:16:24

УИХ-ын дөрвөн байнгын хороо, нэг түр хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороод болон түр хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.


1.Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайлан;

-“Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн” /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/;

-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/.


2.Нийгмийн бодлогын байнгын хороо 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахимаар хуралдана:


Хэлэлцэх асуудал:

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Бусад.


3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;

-Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, түүнд холбогдох зохицуулалтын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;

-Бусад.


4.Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хороо 15.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Бусад.


ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:


1.Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд /хаалттай/:


Хэлэлцэх асуудал:

-Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх явцад хөндлөнгийн хяналт тавих зорилгоор хууль зүйн болон санхүүгийн зөвлөх ажиллуулах тухай Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх тогтоолын төсөл;

-Бусад.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 09:16:24

Сэтгэгдэл бичих