Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Рейганы зөвлөх байсан эмэгтэй Оросын харъяат болохыг хүсчээ

Рейганы зөвлөх байсан эмэгтэй Оросын харъяат болохыг хүсчээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-17 12:20:16
    Америкийн төрийн департаментын ажилтан асан Сюзанна Мэсси ОХУ-ын харъяат болохын тулд “тодорхой тогтсон журам” мөрдөх хугацааг хүлээх хэрэгтэй.  ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмиттрий Песков америкийн иргэний зохих хүсэлтийг ингэж тайлбарлажээ.   
   АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейганы зөвлөх асан энэ эмэгтэй өмнө нь Оросын ТВ-ийн нэвтрүүлэгт оролцохдоо, хэрвээ ерөнхийлөгч Владимир Путин өөрийг нь Оросын харъат болговол,  энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно гэж мэдэгдсэн юм.  Орос, АНУ-ын ард түмнийг ойртон нягтруулахын тулд олон жилийн ажил хөдөлмөрөө зориулсан Мэсси Орост үлдсэнээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсч байгаа ажээ. Намайг урвагч, “Америкийн эсрэг” хүн хэмээн хэлнэ гэдгийг би мэдэж байна гэж тэр хэлжээ.  Сюзанна Мэсси 1931 оны нэгдүгээр сарын 8-нд Нью-Йоркт швейцарын дипломатчийн гэр бүлд төржээ. Тэрээр АНУ дахь эмэгтэйчүүдийн анхны дээд сургууль байсан Вассарын коллежийг төгсгөж, Сорбонна болон Парисын улс төрийн судалгааны дээд сургуульд сурч байжээ. 1984-өөс 1988-нд Мэсси ерөнхийлөгч Рейганы ЗСБНХУ-тай харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан юм.  Америкийн төрийн тэргүүн надтай 17-гоос цөөнгүй удаа, тухайлбал байнга шахуу хоёулханаа  уулзаж,  оросын соёлын тухай дэлгэрэнгүй асуудаг байсан гэж түүнийг хэлснийг РИА Новости агентлаг уламжилжээ. Рейган америикийн дипломат бодлогын хэрэглээнд баттай орсон  оросын “Итгэ, гэхдээ шалга” гэсэн зүйр үгийг чухамхүү Мэссигээс мэдэж авсан байна.  
  Тэр Москвад хувийн журмаар ирээд, Орост хэдэн долоо хоног болж байгаа бөгөөд Улаан талбайд тавдугаар сарын 9-ны ялалтын парадыг үзжээ. Рейганы хуучин зөвлөх АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байденыг шүүмжилээд, “тэр тоглоомын эдгээд”, Вашингтон бол “намаг” гэж мэдэгдсэн байна.  Харин “Путин Америкийн тухай боловсон хүний ёсоор байнга ярьдаг байсан” гэж тэр тэмдэглэжээ.   Ерөнхийлөгчийн хүү Хантер Байден мансууруулах бодист донтой гэдэг нь саяхан тодорхой болсон билээ.
 Хүү Байден мансууруулах бодис хэрэглэдэг нь удамшилтай байж мэдэхийг үгүйсгэх аргагүй гэж Сюзанна Мэсси хэлсэн байна.   “Жо Байдены бие сайнгүй, энэ нь тодорхой. Тэр юм мартдаг, юу хийж байгаагаа мэддэггүй” гэж  Мэсси дурджээ.  Сюзанна Мэсси Оросын тухай хэд хэдэн ном бичсэн байна.   
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-17 12:20:16

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

BBBB
ха ха тэр орос чинь америкийг нэг номерын дайсан гээд зарлачихаад бна үхсэний чинь пүтин боловсон хүний ёсоор ярих вэ
2021-05-17 12:37:39 - 192.82.76.141