Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
24°
14°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
20°
Лхагва
2021-06-23
22°
2021 оны 06 сарын 19, Бямба
Алхахын ач тус

Алхахын ач тус

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-13 13:36:30
“Өвчний 90% нь алхсанаар эдгэнэ” Нагао Казухиро гэх япон эмч бичжээ.
“Алхахад серотонин гэх аз жаргалын даавар ялгарна. Серотонин даавраар “бороо оруулъя” гэвэл алхаж байхдаа өөр зүйлд сатаарахгүй зөвхөн түүндээ төвлөр. Хөгжим сонсох, бичлэг үзэх зэрэг нь серотонин даавар ялгаралтыг бууруулах сөрөг нөлөөтэй.
Мөн хүнтэй хамт, эсвэл нохойгоо дагуулж алхвал окситоцин буюу хайрын даавар ялгарна. Хайрын даавар нэмэгдэхэд аз жаргалын даавар дагаад нэмэгдэнэ гэнэ.
Хүн хөгшрөх тусам, ядрах тусам, өвдөх тусмаа алх. Сэтгэл гутрал, нойргүйдэл, ой санамж муудах, хавдар, чихрийн шижин, даралт ихсэх, үе мөчний өвчнийг даван гарах хүч алхалтаас эхэлнэ. #ViaNatsagBattur
Алхахын ач тус маш их:
1. Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна.
2. Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) болон цус харвах эрсдэлийг багасгана.
3. Цусны өндөр даралт болон диабет (type 2) ийн эрсдлийг багасгана.
4. Холестриний хэмжээ ихсэх эрсдлийг багасгана.
5. Бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын, уушигны болон умайн хорт хавдрын эрсдлийг багасгана.
6. Ясны сийрэгжилтийг удаашруулж, ясны нягтшилийг сайжруулна.
7. Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40% багасна.)
8. Илүү жингээ хасч, биеийн жингээ барина. (70 кг жинтэй хүн ууланд алхахад цагт 370 калори зарцуулдаг юм байна.)
9. Хөл гар, гэдэс нурууны булчинг хөгжүүлж, эрүүл чийрэг болгоно.
10. Нойронд сайн болж стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартах зэрэг тустай байх нь.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-13 13:36:30

Сэтгэгдэл бичих