Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Японд л харж болох 27 гайхалтай дүр зураг

Японд л харж болох 27 гайхалтай дүр зураг

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-04 16:18:49

Япон улс хүн амын тоогоор дэлхийд 11-т, эдийн засгаараа 3-т бичигддэг томоохон улс. Өнгөрсөн 84.3 жилийн хугацаанд Японы ДНБ-ий хэмжээ тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн гэдгээс хэчнээн ухаалаг улс болох нь харагдана. Өндөр хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлын ард соёлтой иргэд, орчноо хайрлах сэтгэл оршиж буй нь дараах дүр зургуудаас илхэн.

#1 Япон сурагчид өдөр бүр хичээлийн дараа анги танхимаа цэвэрлэдэг.

Хичээлийн дараа сурагчид 15 минут ангиа цэвэрлэж, байгаа орчноо хайрлах, анги танхимдаа цэвэрхэн суух, хүндэтгэлтэй хүн болон хүмүүжихэд суралцдаг байна. 

#2 Японы хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид тоглолтын дараа үлдэж, заал цэвэрлэхэд тусалдаг. 

Японы шүтэн бишрэгчид маш хүндэтгэлтэй бөгөөд хайртай багаа тоглосны дараа хаана ч байсан хогоо хаялгүй, бүр үлдэж бусдын үлдээсэн хогийг цэвэрлэхэд тусалдаг. 2018 оны ДАШТ-ий үеэр Японы баг 0-2 харьцаатай хожигдсон боловч хөгжөөн дэмжигчид нь үлдэж, заал цэвэрлэж байсан нь дэлхий дахины хайрыг хүргэсэн юм. 

#3 Шимабара хотын гудамжны ус зайлуулах сувгийн ус нь маш цэвэр тул тэнд загас амьдардаг. 

#4 Жорлонгийн усаа хэмнэхийн тулд угаагуур суурилуулсан байх нь элбэг.

#5 Японы траншейний тагууд... 

1980-аад оны үеэс гудамж талбайг эзлэх болсон траншейний тагууд дээр 6000 гаруй уран бүтээлч, зураач түүхэн дурсгал бүхий зураг зуржээ. 

#6 Олон нийтийн бие засах газарт "хүүхэд тэврэгч" байх нь элбэг. Хүүхдээ аюулгүй суулгаад тухтай бие засахад зориулагдсан. 

#7 Япон улс дэлхий дээрх хамгийн цэвэрхэн улс.

Хүүхэд 12 настайгаасаа анги танхим, гэрээ цэвэрлэж хэвшдэг тул том болоод маш цэвэрч иргэн болдог.

#8 Олон нийтийн бие засах газарт аль хаалганд хүнтэй байгааг дэлгэцээр харуулдаг. Ингэснээр хаалга татаж үзэх шаардлага гарахгүй. 

#9 Японд автомашиныг зөвхөн урагш нь харуулж, мөр хооронд байрлуулдаг.

Японы бичигдээгүй хуулиудын нэг. Эмх цэгцтэй байж, бусдыгаа хүндэтгэх нь хамгийн чухал.

#10 Японд хэдэн цагийн турш хайлдаггүй хүйтнээрээ байдаг зайрмаг байдаг. Мэдээж биед ямар ч аюулгүй. 

#11 2 ортой зочид буудлуудад нэг талдаа гэрэлтдэг чийдэн байдаг. Нөгөө хүндээ саад болохгүй гэсэн үг. 

#12 Японд АТМ машины хажууд аягатай эд зүйл, таяг байрлуулагч бий. 

#13 Зуу зуун туулай амьдардаг "Туулайн арал" Японд бий. Усаги Шима гэх аралд туулайн сүрэг амьдардаг тул автомашинтай явах, нохой дагуулж ирэх, ан хийхийг хориглодог. Учир нь хүчтэй чимээнд туулайн зүрх зогсох аюултай. 

#14 Японы нисэх буудлын ажилчид онгоц хөөрөх хүртэл "Баяртай" гэж даллаж байна. 

#15 Японы хаана ч эмх цэгцтэй, тэвчээртэй дугаарлан зогсох хүмүүсийг та харж болно. Олон цаг хүлээхдээ ч тэд уурлаж бухимддаггүй. 

#16 Богино хугацаанд аюулгүй байрлах боломжтой "капсул буудал" Японд олон бий. Осака хотод 1979 онд анх байгуулагдсан бөгөөд ижил төрлийн тоглоомын өрөө, ресторан, манга номын сан ч байдаг. 

#17 Японы 23 хүн тутам 1 түргэн үйлчилгээний автомат машин ноогддог. 

#18 Японд 300 гаруй хүссэн зүгтээ гарах боломжтой явган хүний гарц байдаг. 

#19 Ажил дээрээ ажлын цагаар дугхийх нь хуулиар зөвшөөрөгддөг.

#20 Японд куб хэмжээтэй тарвас байдаг. 

#21 Японы нисэх буудлуудад гар утас арчих зориулалттай цаас байдаг. 

#22 Хүмүүс хүссэн үедээ шүхэр байрлуулагчаас үнэгүй шүхэр авч, мөн үлдээж болдог. 

#23 Японы Зул сарын баярын уламжлалт хоол нь KFC. 1974 оноос хойш Японд уг баярыг тэмдэглэж байна. 

#24 Японы гудамжинд үнэгүй ванн бий. Зуны цагт маш их халах учир иргэдэд үнэ төлбөргүй сэрүүцэх хэсэг гаргаж өгчээ. 

#25 Зарим бие засах газарт мини автомат тоглоом байдаг.

#26  Япончууд шат, цахилгаан шатаар зүүн гар талаа барьдаг. Яаралтай яваа хүн баруун талаар нь гарах боломжтой. 

#27 Японы сурталчилгааны зураг бодит байдалтай яг ижил байдаг. 

    Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-04 16:18:49

    Сэтгэгдэл бичих

    Сэтгэгдлүүд

    cakesvb
    air jordan 13 men all black shoes billig adidas zx 700 damen zebra cheap black and blue adidas ace 16.1 monster energy hat red under brim red sox hats for sale philippines adidas ultra boost white restock online cakesvb http://www.cakesvb.com/
    Өчигдөр - 110.86.173.103
    d
    дү р зураг гэвэл амьд зүйл дээр хэрэглэнэ амьгүй бол зүгээр зураг
    2021-05-11 11:46:38 - 202.72.245.125
    %3C%21--
    2021-05-09 20:11:11 - 3.23.208.80
    "%3cScRiPt%3e%3Balert(31337)%3B%3c/ScRiPt%3e
    2021-05-09 20:10:42 - 3.23.208.80
    %27%29--%23
    2021-05-09 20:10:33 - 3.23.208.80
    сүрэн
    Гудамжинд хоолны үлдэгдэлтэй хог ер нь элдэв хог хаядаггүйгээс тэр байх болжмор тагтаа огт харагддаггүй.
    2021-05-06 11:06:10 - 122.201.21.229