Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Энхийг сахиулагчдын сарын тэргүүнүүд тодров

Энхийг сахиулагчдын сарын тэргүүнүүд тодров

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-04 14:01:07

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй, хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 30-нд дөрөвдүгээр сард гүйцэтгэсэн ажлаа дүгнэлээ.

Цэргийн багаас тухайн сард бүтээлч хандлагаараа хамт олноо манлайлж, цэргийн алба, үүрэг гүйцэтгэлт, сахилга, зохион байгуулалтаараа шалгарсан бүрэлдэхүүнээ “Тэргүүний салаа”, “Тэргүүний тасаг”, “Тэргүүний офицер”, “Тэргүүний ахлагч”, “Тэргүүний шинийг санаачлагч бүтээлч алба хаагч” хэмээн өргөмжилж, шагнаж урамшуулдаг уламжлалтай.

Дөрөвдүгээр сарын “Тэргүүний салаа”-гаар дэслэгч З.Багахүү захирагчтай гуравдугаар мотобуудлагын салаа, “Тэргүүний тасаг”-аар ахлах ахлагч Э.Эрдэнэбаатар захирагчтай гуравдугаар мотобуудлагын тасаг, “Тэргүүний офицер”-оор дотрын их эмч, ахлах дэслэгч Б.Баярбат, “Тэргүүний ахлагч”-аар чирэгчийн жолооч, дэд ахлагч Ц.Цэрэнтогтох, “Тэргүүний шинийг санаачлагч, бүтээлч алба хаагч”-аар буудагч, дэд ахлагч Г.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-04 14:01:07

Сэтгэгдэл бичих