Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
ZEUS ESPORTS баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авлаа

ZEUS ESPORTS баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авлаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-04-19 15:00:43
PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авлаа.  Дөрөвдүгээр сарын 27-нд эхлэх "Peace Elite Asia Invitational 2021" тэмцээнд оролцох эрхээ авсан байна. 3 сая юань буюу 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд оролцох 15 багаас 12 нь тодорсон бөгөөд үлдсэн гурван баг нь энэ сарын 24-нд тодорхой болох юм.  ZEUS баг өнгөрсөн долоо хоногт PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн хоёрдугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний хоёрдугаар байранд шалгарснаар "Peace Elite Asia Invitational 2021"-т оролцох эрхтэй болжээ.  PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд zeusGODLESSS финалын үнэ цэнэтэй тоглогч болсон бол ICY, ZYOL нар хамгийн олон kill хийсэн жагсаалтын 2, 3-т бичигджээ.  PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Гранд Финал тавдугаар сард болох ба Zeus баг бүсийнхээ хүчирхэг 15 багтай өрсөлдөнө.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-04-19 15:00:43

Сэтгэгдэл бичих