Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Өнөөдөр Симпсоныхон цувралын анхны анги гарсан өдөр

Өнөөдөр Симпсоныхон цувралын анхны анги гарсан өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-19 13:37:38

1987 оны 04-р сарын 19-нд алдарт “Симпсонс” /The Simpsons/ хүүхэлдэйн ситком /situation comedy буюу нөхцөл байдлын хошин шог/ цуврал “Трэйси Уйлман Шоу”-ны /The Tracey Ullman Show/ нэг хэсэгт анхны богино хэмжээний киногоо нийтэд танилцуулж байжээ. Энэхүү эхний цацагдсан богино хэмжээний кино бол 48 ангитай “Good Night Simpsons” бүлгийн нэг анги нь байсан юм.
Симпсон бол Фокс Бродкастинг Компанид /Fox Broadcasting Company/ зориулан Мэтт Гройнингийн /Matt Groening/ бүтээсэн хүүхэлдэйн цуврал бөгөөд Хомер, Марж, Барт, Лиза, Мэгги /Homer, Marge, Bart, Lisa, Maggie/ нараас бүрдсэн Симпсон гэдэг гэр бүлээр дамжуулан Америкийн нийгэм, соёл, телевизийн нэвтрүүлгүүд, хүмүүсийн харилцааг элэглэн харуулдаг. Симпсоныхон “Сантагийн бяцхан туслах” /Santa’s Little Helper/ нэртэй нохой, “Цасан бөмбөг 2” /Snowball II/ нэртэй мууртай.
Гройнинг энэхүү гэр бүлийн цувралын санааг продюсер Жеймс Л. Брүүксд цуврал, хүүхэлдэйн кино хийх хүсэлт гаргахаасаа өмнө олоод байсан юм. Тэрээр бусадтай адил бус сэтгэлгээтэй, жаахан залхуудуу гэр бүлийг бий болгож, дүрүүдийг өөрийн гэр бүлийнхний нэрээр нэрлэсэн байна. Барт бол тэрний өөрийх нь нэр. Харин Симпсон гэдэг нэрийг “simpleton” гэх тэнэгдүү, итгэмтгий хүнийг томъёолдог үгтэй төстэй тул хүмүүст хөгжилтэй санагдана гэж сонгосон байна.
Анх Уйлманы шоугаар цацагдсанаас 3 улирлын дараа Симпсоны цуврал хагас цагаар гардаг үндсэн контентуудын нэг болсон бөгөөд Fox-ийн цувралуудаас анх удаа ТВ-үүдийн хамгийн их үзэлттэй 30 контентийн нэгд /1989-1990 оны улиралд / багтсан бүтээл болсон юм.
Симпсон цувралыг албан ёсоор 1989 оны 12-р сарын 17-нд нээсэн ба тэр цагаас хойш нийт 702 анги цацагдаад байна. Өнөөдөр уг кино нь хамгийн олон улиралд цувралаар хүргэсэн хүүхэлдэйн кино, хамгийн удаан үргэлжилсэн Америкийн ситком цуврал, мөн хамгийн удаан үргэлжилсэн Америкийн цуврал телевизийн хүүхэлдэйн киноны зохиол болсон байна.
2007 оны 07-р сарын 27-нд “Симпсоны кино” /The Simpsons Movie/ нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино дэлхийн театруудаар гарч эхлэсэн бөгөөд 75 сая доллараар бүтсэн уг кино өнөөдрийг хүртэл 536,4 сая долларын ашиг олоод байна. Тус цуврал нь 2018 онд сүүлийн ангиа гаргасан бөгөөд олон тооны цуврал комикс, видео тоглоом, ном болон бусад олон төрлийн медиа бүтээгдэхүүнүүд гаргаж, 1 тэрбум долларын үнэтэй худалдааны салбарыг бий болгоод байна.
Симпсоныхон бол Gracie Films болон 20th Television-ы хамтарсан бүтээл. Түүний 32 дахь улирал нь 2020 оны 09-р сарын 27-ноос эхлэсэн бөгөөд энэ сийзонд 700 дахь анги нь багтсан. 2021 оны 03-р сарын 03-наас цувралын 33, 34-р улирлыг хийж эхлэснээ мэдэгдээд байгаа ба 2023 он хүртэл үргэлжлэх уг улирлууд гарснаар цувралын нийт ангийн тоо 750-аас илүү гарах юм байна.
1990-ээд он бол энэхүү цувралын алтан үе бөгөөд яг энэ үед л үзэгчид цувралыг хамгийн их таашааж байсан бол түүнээс хойш чанар нь муудсан гэдэг шүүмжлэл дагуулсаар иржээ.
Гэвч Time сэтгүүл Симпсоныхныг 20-р зууны хамгийн шилдэг ТВ-ийн цувралаар нэрлэсэн бол The A.V. Club-ын Эрик Адамс /Erik Adams/ “Бүх төрлийн телевизүүдийн бүтээлүүдээс хамгийн оргил титмийн эзэн” гэж онцолсон байдаг. 2000 оны 01-р сарын 14-нд Симпсоны гэр бүл Холливудын алдрын гудамжинд /Walk of Fame/ өөрсдийн гэсэн одтой болсон. Цуврал гарч ирснээсээ хойш маш олон шагналын эзэн болсны дотор 34-н Primetime Emmy Awards, 34 удаагийн Annie Awards, 2 Peabody Awards багтдаг. Симпсоны цувралууд нь Америкийн насанд хүрэгчдэд зориулсан хүүхэлдэйн ситкомуудын үлгэр жишээ болж, тэдний өнгө төрхийг өөрчилсөн гэж үздэг.
Сонирхуулахад The Simpsons Sing the Blues цомог нь 1990 оны 9-р сард гарсан бөгөөд Billboard-ын #3-т бичигдэж, Америкийн Бичлэгийн Үйлдвэрлэлийн Ассоциациас 2 ч platinum сертификат авсан. Цомгийн анхны сингл Нэнси Картрайтын /Nancy Cartwright/ "Do the Bartman" дуу 1990 оны 11-р сарын 20-нд гарсан бөгөөд уг дууг Майкл Жексон бичсэн ч тэрээр ямар нэг төлбөр аваагүй гэнэ.
Мөн Симпсоны цувралууд ирээдүйг зөгнөсөн гэх яриа байдаг бөгөөд Трамп ерөнхийлөгч болсон, 9/11-ны үйл явдал зэрэг цөөнгүй тохиолдлууд таарсан боловч ихэнхийг нь кино гарсны дараа хандалт авах гэсэн вэб сайт, блогерууд зохион дуулиан дэгдээсэн байх нь элбэг гэж мэдэгджээ.
Симпсоны киноны багт зураач, аниматор, дуу оруулагч жүжигчид, найруулагч, техникч, туслахууд гээд маш олон хүмүүс ажилдаг бөгөөд 2021 оны 04-р сарын 11-ний байдлаар туслах зохиолчоор гэхэд 147 хүн ажиллаж байна гэсэн жагсаалт гаргасан байна.
May be a cartoon

May be an image of outdoors

May be an image of text that says 'THE SIMPSONS'

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-04-19 13:37:38

Сэтгэгдэл бичих