Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Хөнгөн хэлбэрийн COVID-19-ийн хүнд ноцтой үр дагавар

Хөнгөн хэлбэрийн COVID-19-ийн хүнд ноцтой үр дагавар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-04-19 12:07:45
      Оросын дархлаа судлаач, анагаахын шинжлэх ухааны доктор Владислав Жемчугов хөнгөн хэлбэрийн коронавирусийн хүнд ноцтой үр дагаварыг нэрлэлээ гэж “Говорит Москва” радиостанц мэдээлжээ.   
Түүний хэлснээр,  хөнгөн хэлбэрээр өвчилж эдгэрсний дараа нь хүнд ноцтой үр дагавар үлддэг байна. Халдвар судас гэмтээдгээс болоод  хүмүүсийн ой санамж алдагдаж, цус харваж, зүрхний шигдээс үүсч, бөөр өвчилж мэднэ. 
Түүнчлэн үс унаж байна хэмээн өвчилж эдгэрсэн олон хүн хэлдэг гэж дархлаа судлаач ярьжээ. Энэ бүхэн нь эдгэрснээс хойш хагас жил үргэлжилдэгийг тэр тодруулан тайлбарласан байна.  “Саяхан өвчилж эдгэрсэн 36 настай нэг эрэгтэй над дээр ирээд, “цээжин дотор туухай дүүжилсэн юм шиг санагдаад” хэмээн ярьсан юм. Гэхдээ тэр хөнгөн өвчилсөн байна. Энэ нь уушиганд сорви тогтож, улмаар уушигны хөдөлгөөнд саад болж байгаа хэрэг юм” гэж Жемчугов хэлжээ.   Тийнхүү хүний амьд явах нөөц багасч, нас богиносдог гэж тэр онцлон дурдсан байна. Харин вакцин тариулсан хүмүүст ийм  үр дагавар байдаггүй гэж тэр бас хэлжээ.  
    Краснодарын халдвартын клиникийн төрөлжсөн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч Лариса Дубова ямар тохиолдолд коронавирусийн вакцин хийлгэхээ  азнахыг эмч нар зөвлөдөг тухай ярьсан байна.  
Түүний хэлснээр, COVID-19-ийн хүнд хэлбэрээр өвчилж эдгэрсэн хүмүүст тарилга хийх хэрэггүй аж. Харин хөнгөн хэлбэрээр өвчилж эдгэрсэн хүмүүс  вакцин хийхийн өмнө бие дэх тоогий нь гаргахын тулд эсрэг биетийн шинжилгээ өгөх нь дээр гэнэ. 1 болон үүнээс илүү нэгжийг хангалттай үзүүлэлтэд тооцогддог бөгөөд хэрвээ үзүүлэлт үүнээс бага байвал, тарилга хийлгэх хэрэгтэй. 
 Өвчилж эдгэрсэн хүмүүст  эсрэг биетийн үзүүлэлт найман сар хүртэл хугацаагаар хэвээр хадгалагддаг гэж халдвартын эмч хэлсэн байна.  Хэрвээ өвчтөн тарилга хийлгэхээр болж, түүнд ковод туссан нь нотлогдоогүй бол, эсрэг биетийн шинжилгээ өгөх хэрэггүй. 
   Энэ нь тухайн хүн шинж тэмдэггүйгээр коронавирусээр өвчилж, энэ тухайгаа өөрөө ч  мэдээгүй (жишээ нь гэр бүлийнхэн нь бүгд өвчилж, харин тэр өвчилөөгүй) гэсэн үг юм. Вакцин хийлгэснээр муу юм огт болохгүй, харин өвчтөн нэмэлт тун л авна” гэж Лариса Дубова тайлбарлажээ.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-04-19 12:07:45

Сэтгэгдэл бичих