Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Нэг мөнгө, хоёр хүрэлтэй манайхан долоод оров

Нэг мөнгө, хоёр хүрэлтэй манайхан долоод оров

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-04-19 10:54:52
    Казахстаны Алматы хотод бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.                        
Чөлөөт бөхийн 74 кг-д эхлээд Японы К.Отогурог 4:2-оор ялсан ОУХМ З.Сумъяабазар хагас шигшээд дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аварга, Казахстаны Н.Кайпановт 2:4-өөр хожигдоод, хүрэл медалийн төлөө Киргизстаны М.Сыргак Уулуг 4:1-ээр давамгайлжээ. Тэрээр ноднин тивийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан билээ.                                                                  
 92 кг-д ноднингийн тивийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Цогтгэрэл БНСУ-ын Гвон Хёк Бёмыг 8:4, өсвөр үеийн дэлхийн аварга, Казахстаны Э.Ассадовыг 7:2-оор ялж, аваргын төлөө Азийн аварга, 23 хүртэлх насныхны дэлхийн хошой аварга, Ираны К.Гасемпурт 0:10-аар оноогоор цэвэр ялагджээ.                                              
 Хамгийн хүнд жин 125 кг-д Ази тивийн аварга, ОУХМ Д.Хүдэрбулга эхлээд дэвжээний эзэн орны О.Болтинд 2:3-аар хожигдов. Казах эр шигшээд үлдсэн тул дагах болсон манай бөх хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны А.Нутфуллаевийг 10:0 оноогоор цэвэр ялж, тивийн аваргын зургаа дахь медалиа зүүв. Тэрээр өмнө нь 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онд хүрэл медаль хүртэж байлаа.         
Багийн дүнгээр 179 оноотой иранчууд түрүүлж, Энэтхэг 151, Казахстан 149 оноогоор удаалжээ. Харин монголчууд 98 оноогоор долдугаарт орсон аж.

No description available.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-04-19 10:54:52

Сэтгэгдэл бичих