Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 22, Лхагва
Нүүрс болон баяжмалын экспортын хэмжээ огцом буурав

Нүүрс болон баяжмалын экспортын хэмжээ огцом буурав

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-04-14 22:50:00

2021 оны гуравдугаар сард “Оюутолгой” компанид Covid-19-ийн тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-ын тал хилээр нэвтрүүлэх нүүрс болон баяжмалын тээврийн автомашины тоог хязгаарласны улмаас экспортын хэмжээ огцом буурчээ.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, оны эхний гурван сард нийт 6.67 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь 2020 оны эхээр цар тахлын улмаас хилээ хааж, нүүрс тээвэр зогсоод байсан үеэс 113.73 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

2021 оны эхний гурван сард нийт экспортын 88.3 хувь буюу 1.1 тэрбум ам.долларыг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Тодруулбал, боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэс, цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 92.8 хувийг өмнөд хөршид нийлүүлсэн байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор дөрөвдүгээр сар гарснаас хойш өдөрт дунджаар нүүрс тээврийн 15 автомашин нэвтэрч буй бөгөөд нийт 313.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-04-14 22:50:00

Сэтгэгдэл бичих