Коронавирустэй өвчтөнийг эмчлэх өртөгийг хэлжээ
БНХАУ-ын Эмнэлгийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Сюн Сяньзюнь коронавирусээр өвчилсөн нэг өвчтөнийг эмчлэхэд гардаг өртөгийг нэрлэснийг ТАСС агентлаг мэдээлжээ.
Түүний хэлснээр, нэг өвчтөнийг хэвтүүлж эмчлэхэд дунджаар 3 мянган ам. доллар (8 сая ЗЗ4 мянга орчим төгрөг – ред.,) гарах ажээ. Өвчин хүнд хэлбэртэй бол зардал 21 мянган ам. доллараас давж байна.
Харин зарим онцгой хүнд тохиолдолд энэ мөнгө 200 мянган ам. доллар хүрч болох юм гэж Сяньцзюнь онцлон тэмдэглэжээ.
Одоогийн байдлаар дэлхийд 1,7 сая гаруй хүн коронавирсийн халдвар аваад байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ