Үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-д бүртгүүлсэн компанийг л сонгоно
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг олон нийтэд арилжаалах бэлтгэл ажил хангах талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс үнэт цаасны компаниудад данс нээлгэх үйл явц эрс идэвхжиж байна.
Үүнтэй холбогдуулан, орон нутагт 1072 хувьцааны данс нээх нэрээр үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах эрх аваагүй хувь хүмүүс хуурамч данс нээн, иргэдийг төөрөгдүүлэн хууран мэхлэх, залилах зэрэг үйлдлүүд гарч болзошгүй байгаа талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс мэдэгдсэн болно.
Иймд, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин сууж буй иргэд үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-д бүртгэлтэй гишүүн брокерын компаниудын үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж, үнэт цаасны дансаа нээлгэхийг МХБ-ээс анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ