Найман компаний хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 88,862,846.00 төгрөгийн үнийн дүн бүхий 675,718 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин Хоёрдугаар Бааз" ХК (AHH +15.00%) болон "Хүрд" ХК (HRD +14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тахь-Ко" ХК (TAH -15.00%) болон  "Монинжбар" ХК (MIB-7.69%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 1.3 хувиар буурч 19897.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,346,933,265,497.43 төгрөг боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ