Зэсийн үнэ өсөж, тонн нь $9000 давав

Зэсийн үнэ сүүлийн 11 сарын дээд түвшинд хүрлээ

Зэсийн үнэ тонн нь 9000 ам.доллар болж, сүүлийн 11 сарын дээд түвшинд хүрлээ. Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл эрчимжсэнээр суурь металлуудын эрэлт нэмэгдэх хүлээлттэй байгаа нь үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ.

Дэлхийн эдийн засаг "хамгийн тааруу үеэ өнгөрөөсөн" гэж хөрөнгө оруулагчид дүгнэж байна. Ингэснээр эдийн засгийн гол хөдөлгөгч зэсийн үнэ энэ долоо хоногт тасралтгүй өсөж байгаа юм.

Цэвэршүүлсэн зэсийн гарц дэлхийн хэмжээнд энэ онд 2.1 хувиар өсөж магадгүй байна. Хэдий тийм боловч  БНХАУ-ын зэс хайлуулах томоохон үйлдвэрүүд гарцаа танаснаар нийлүүлэлт нь хязгаарлагдана гэж үзэж байгаа аж. БНХАУ-ын эрэлт аажмаар сэргэж буй энэ үед зэсийн үнэ цаашид өсөх хандлагатай байна гэж “Everbright” компанийн шинжээч тооцоолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин