Сүхбаатар аймагт хамгийн олон буюу 1.1 сая гаруй мал хорогджээ

Нийт 21 аймгийн 251 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Зуд нүүрлэсэн байршлуудад 140 орчим мянган малчин өрх хаваржиж байгаа аж.

Гуравдугаар сарын 7-ны байдлаар улсын хэмжээнд нийт 3.9 сая гаруй толгой малын зүй бус хорогдол бүртгэгджээ. Үүнээс Сүхбаатар аймагт хамгийн олон буюу 1.1 сая гаруй мал хорогдоод байна. Харин Хэнтий аймагт 540 мянга, Дорноговь аймагт 383.1 мянга, Төв аймагт 273 мянга, Архангай аймагт 249.4 мянга, Дундговь аймагт 169.6 мянган толгой мал хорогджээ.

Мөн аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 63588 малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Эдгээрийн 2071 нь жирэмсэн эмэгтэй, 0-5 насны хүүхэд 7707, өндөр настай 13133 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 4594, архаг хууч өвчтэй 11 мянга гаруй иргэн байжээ. Мөн отроор нүүдэлж буй 4773 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ