БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

Төрийн ордны жанжин Д.Сүхбаатар танхимд

09:30-12:00 цагт Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг болно.

УЦУОШГ-ын байранд

10:00 цагт БОАЖЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Бүтэн Монгол хөдөлгөөнөөс хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан гаднынханд Монгол Улсын газар нутгийг 100 жилээр өгөх хуулийн төсөл санаачилсан Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт ямар хариуцлага хүлээлгэх ёстой талаар хэвлэлийн хурал зохион байгуулна. 

ОБЕГ-ын байранд

11:00 цагт Улсын Онцгой Комиссоос хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Иргэдээс "зудад нэрвэгдсэн малчдад төрийн бодлого хэрэгтэй байна" сэдвээр мэдээлэл хийнэ.

МУБИС-ийн төв байрны хойно байрлах номын санд

14:00 цагт "Өнөөгийн Монгол судлалын товч" нэртэй танилцуулах илтгэл, хэлэлцүүлэг болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ