"Тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй"
Автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Замын хөдөлгөөний түгжрэлээс шалтгаалан автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг туршлаа. Тэгш сондгойгоор явуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх асуудлаар гурван хоног иргэдээс санал авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 55 хувь нь энэ зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжээгүй. Тиймээс маргаашаас эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохгүй. Өмнө нь хэрэгжиж байсан зохицуулалт үргэлжилнэ. Автомашины улсын дугаараас хамааран ажлын нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй байх зохицуулалт үргэлжилнэ гэсэн үг. Маргааш 4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл хязгаарласан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД