20 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
НӨАТ-ын урамшууллын 2021 оны долдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долдугаар сарын 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
2021 оны зургаадугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.
Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ