Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 04 сарын 01, Бямба
УЦУОШГ: Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна

УЦУОШГ: Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-25 13:22:54

Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орно.

2023 оны 01 дүгээр сарын 26-наас 01 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-25 13:22:54

Сэтгэгдэл бичих

1+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty