Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 31, Баасан
ХАХУУЛЬ авсан МӨНГӨӨРӨӨ ХУД-ийн нутаг дэвсгэрт 4.6 га газар бүхий талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын барилгын ажил эхлүүлсэн байжээ

ХАХУУЛЬ авсан МӨНГӨӨРӨӨ ХУД-ийн нутаг дэвсгэрт 4.6 га газар бүхий талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын барилгын ажил эхлүүлсэн байжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-25 11:57:04

АТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Нүүрсний 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Мөн 127 обьектод нэгжлэг хийж, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авсан. Түүнчлэн 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 26 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлаад байна.

Хэргийг шалгах явцад 15 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо 7 яллагдагч цагдан хоригдож байна. Мөн хилийн хоригийг 19 хүнд, 5 хүнд албан үүргээ түдгэлзүүлэх, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд нь 13 тэрбум 851 сая гаруй төгрөгийг хахуулаар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан.

Жишээ нь, Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд Тавантолгой орд газраас хөрс хуулалт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан. Албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хахууль авч, улмаар хахууль авсан мөнгөөрөө ХУД-ийн нутаг дэвсгэрт 4.6 га газар бүхий талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн байна" гэлээ.

 

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-25 11:57:04

Сэтгэгдэл бичих

2+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty