Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 02 сарын 03, Баасан
Орхон голын мөс цөмөрч суусан машиныг татан гаргажээ

Орхон голын мөс цөмөрч суусан машиныг татан гаргажээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-23 09:29:26

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Халуун усны адаг” гэдэг газарт Хужирт сумаас тус сумын Сайрт хэмээх газрын чиглэлд явсан гурван зорчигчтой суудлын автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөржээ. 

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар нэгдүгээр сарын 22-ны 1:35 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Тоёота прoбокс” загварын суудлын автомашин Орхон  голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ. 

Зам товчлох зорилгоор голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-23 09:29:26

Сэтгэгдэл бичих