Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
Б.Мөнгөнзулд Орхон аймгийнхан нэг өрөө байр бэлэглэв

Б.Мөнгөнзулд Орхон аймгийнхан нэг өрөө байр бэлэглэв

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-16 21:06:57

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Монгол Улсаа төлөөлөн оролцож өндөр амжилт үзүүлсэн Орхон аймгийн харьяат 14 дүгээр сургуулийн сурагч Б.Мөнгөнзулыг тус аймгийн дарга С. Батжаргал хүлээн авч хүндэтгэл үзүүлэн нэг өрөө байрны батламж гардуулж бахдам амжилтыг нь урамшуулжээ. Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нь шатрын 44 дүгээр олимпиадын IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн болсон билээ.

Саяхан  "Моннис" группийн хамт олноос "Renualt Sandero Stepway" маркийн цоо шинэ автомашин бэлэглэх эрхийн бичиг гардуулсан.

Б.Мөнгөнзул манай сайтад өгсөн ярицлагадаа “Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын баг маш амжилттай оролцож, эмэгтэй баг 15 дугаар байр эзэлсэн. Мөн эрэгтэйчүүдийн баг маш сайн оролцсон. Миний бие дөрөвдүгээр ширээндээ хувийнхаа дүнгээр алтан медаль хүртсэн. Энэ амжилтыг маань дэмжиж, урам хайрлаж буй "Моннис" группийн хамт олон болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд гүнээ талархаж байна. Мөн Орхон аймгийн нутгийн зөвлөл болон багш дасгалжуулагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье” гэжээ.


Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-16 21:06:57

Сэтгэгдэл бичих

5+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty