Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
ГССҮТ-өөс Саппорогийн уулзвар хүртэлх замын нэг чиглэлийг өнөөдөр 22:00 цагаас эхлэн түр хаана

ГССҮТ-өөс Саппорогийн уулзвар хүртэлх замын нэг чиглэлийг өнөөдөр 22:00 цагаас эхлэн түр хаана

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-06 11:03:39

Авто замын засвар, дулааны шугамын шинэчлэлтэй холбоотойгоор зарим байршилд хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглож байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 7 дугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөөнд дулааны шугам засвар шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбоотойгоор өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны 22:00 цагаас наймдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд тухайн замыг хэсэгчлэн түр хаахаар болжээ.

Зурагт үзүүлснээр тухайн бүс нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс Саппорогийн уулзвар хүртэлх авто замын нэг чиглэлийг хамааруулж байгаа юм.

Дээрх хугацаанд цагдаагийн алба хаагч нар хөдөлгөөнийг зохицуулах тул иргэд та бүхэн хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-06 11:03:39

Сэтгэгдэл бичих