![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Амралтын өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадам болох гэж байна. Даншиг наадамд улсын гарьд М.Бадарч, Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, Д.Анар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглоно.
Тус барилдаанд барилдах бөхчүүд оноолтоор барилддаг уламжлалттай байна. Даншиг наадмын түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн бөх 8 сая төгрөгийн шагнал авах бол их шөвөгт үлдсэн бөхчүүд 5 сая төгрөгийн эзэн болохыг зохион байгуулагчид мэдээллээ.
Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан наймдугаар сарын 6-ны 12:00 цагаас Хүй долоон худгийн ногоон дэвжээнээ эхлэх юм.
Хөтөлбөр ёсоор наймдугаар сарын 6-нд 11:00-14:00 цагийн хооронд жороо морьдын уралдаан болох бол 7-нд их нас, хязаалан насны хурдан хүлгүүд тоосоо өргөж наадамчин олноо баясгана.
Эрийн гурван наадмын нэг төрөл үндэсний сурын харвааны тэмцээн явагдана.
Наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд "МУБИС- Хүй долоон худаг" чиглэлд гурван автобус дараах цагуудад 1,500 төгрөгөөр үйлчлэх аж.
Сэтгэгдэл бичих