Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Дуучин Нараг Түнхэл тосгоны иргэд “Чи манай нутгийн хүн биш, ялаануудаа аваад ЗАЙЛ” хэмээн хэдэн арваараа нийлж

Дуучин Нараг Түнхэл тосгоны иргэд “Чи манай нутгийн хүн биш, ялаануудаа аваад ЗАЙЛ” хэмээн хэдэн арваараа нийлж

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-08-02 15:44:29

Говийн бор залуугаа хангайн зөгийчин болгоод Түнхэл тосгондоо тав дахь жилийнхээ ойг үзэж байгаа дуучин Нараг нутгийн иргэд дээрэлхээд амжжээ.

Бие давхар болсон тэрбээр зөгийн аж ахуйнхаа дэргэд шинэхэн байшингаа барих гэтэл Түнхэл тосгоныхон “Чи манай нутгийн хүн биш, ялаануудаа аваад зайл” хэмээн хэдэн арваараа нийлж дайрчээ.

Тэр бүү хэл “Нарагаас тосгоноо аварцгаая”гэх хөдөлгөөн хүртэл үүсгээд авч. Энэ үйлдлийг Нара тайлбарлахдаа:

Миний сошиал суваг Түнхэл тосгоны эдийн засаг, хөгжилд хувь нэмрээ оруулсан. Байнгийн сурталчилгааны үр дүнд Түнхэл тосгоныг олон хүн мэддэг болсноор тосгоны айлуудын өрөм, сүү цагаа үнэд орж олдохоо байтал эрэлттэй болсон.

Орхигдсон тосгон хөл хөдөлгөөн болж амрагсадаар дүүрэн Баянбуурлыг ч хол орхив. Зөвхөн модоо тайрч, самар түүхээс өөр орлогогүй байсан айл өрхүүд илүү гэр барьж амрагч хүлээн аваад товхийтол амьдардаг болсон.

Гэтэл би газар ухаж сэндийчэн хууль бусаар амьдарсангүй. Ганц байшин бариад, орхигдсон тосгоноо хөгжүүлэн амьдрах гэсний минь төлөө тэдгээр хүмүүс “Нутгийн бидэнд газар олдохгүй байхад чамд газар олддог юу бэ” гээд сүрэглэн дайрсан нь ямар өчүүхэн, атаархуу, тамын тогооны үлгэрээр амьдарч байгааг харлаа хэмээн бухимджээ.

Мөн түүнчлэн Монгол хүн эх орныхоо хаана ч очиж амьдрах бүрэн эрхтэй. Хэн ч намайг эх орондоо байхад минь хөөх ёсгүй гэсэн юм . Хэрэв намайг хотынх гээд хөөж байвал хөдөөнийхөн хотод ирж түгжрэл нэмэн, гэр хороолол тэлж хөгжилд саад болдогоо болих хэрэгтэй. Хэзээ ч хөдөөнийхөн ирлээ, та нар явцгаа гэж байсангүй. Үнэхээр намайг хөөж байгаа бол хотод битгий нүүж очиж бай гэв.

Ийнхүү Ерөнхий сайдад хандаж “ Хотын төвлөрлийг бууруулж залуусаа орон нутагт ажиллаж амьдрах хөшүүрэг бий болгон хөдөөгөө хөгжүүлнэ гэсэн төрийн бодлого юу болсон бэ?” Цааш нь түгээж өгөөрэй гэв.

Бие биедээ хайртай байцгаая л даа Монголчууд минь.




Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-08-02 15:44:29

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
ЗҮГЭЭР ДОТРОО НААДУУЛЫГАА ТӨСӨӨЛӨН БОДООД ИНГЭЭД ХЭВТЭЖ БАЙ. ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮҮХДЭЭ БОД, САЙХАН ТАЙВАН БАЙ. Хүний ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ЕР ХАМААГҮЙ өөрийгөө бод, хүүхдүүдээ бод. БҮҮР БОЛОХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР СОЛИОРООД БАЙГАА ГОЛ ХҮМҮҮСИЙН ЗУРГИЙГ АВААД ӨРГӨДӨЛД ХАВСАРГААД ШҮҮХЭД ӨГЧИХ.ЖИРЭМСЭН ХҮНИЙГ ДАРАМТЛААД ЯНЗ БҮР БОЛБОЛ АМЬ НАСЫГ ЧИНЬ НААДУУЛ ЧИНЬ ХАРИУЦАХ ЮМ БАЙГАА БИЗ ШҮҮХЭД ӨГЧИХ ӨӨӨ.ЯАСАН МУУХАЙ ХҮМҮҮС ВЭ
2022-08-10 21:05:46 - 122.201.31.60
Зочин
НАРА МИНЬ НААД ТЭНЭГҮҮДТЭЙГЭЭ БҮҮ ОРООЦОЛД ТЭНЭГҮҮД ТЭГЭЭЛ ЭРГҮҮТЭЖ БАЙГ ЧИ Л ТАЙВАН БАЙ ЗҮГЭЭР ДОТРОО НААДУУЛЫГАА ТӨСӨӨЛӨН БОДООД ИНГЭЭД ХЭВТЭЖ БАЙ. ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮҮХДЭЭ БОД, САЙХАН ТАЙВАН БАЙ. РҮГ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ЕР ХАМААГҮЙ НААД ЭРГҮҮ МАЛНУУДТАЙ ХЭРЭЛДЭХ ХЭРЭГГҮЙЭЭӨ ЧИ ГАНЦААРАА ЭААДУУЛ ЧИНЬ ОЛУУЛАА.БҮҮР БОЛОХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР СОЛИОРООД БАЙГАА ГОЛ ХҮМҮҮСИЙН ЗУРГИЙГ АВААД ӨРГӨДӨЛ ГОМДЛОО БИЧЭЭД ХАВСАРГААД ШҮҮХЭД ӨГЧИХ.ЖИРЭМСЭН ХҮНИЙГ ДАРАМТЛААД ЯНЗ БҮР БОЛБОЛ АМЬ НАСЫГ НААДУУЛ ЧИНЬ ХАРИУЦАХ БОЛНО ГЭЭД БИЧЭЭД ӨГЧИХ ӨӨӨ.
2022-08-10 21:01:29 - 122.201.31.60
Nara d baishingii ni bariulaachee
Humuuseee..SHUDARHA бай л даа..дэмжээч..улс төр ..бизнес бор зүрхээрээ зүтгэж бн шүү дээр..бөхчүүд д барилддаг..энэ хүн тэнд яагаад болохгүй гэж
2022-08-09 08:05:48 - 202.126.89.6
иргэн
түнхэл тосгон казак дөрвөдүүд эзэн суусан газардаа
2022-08-04 11:01:58 - 66.181.191.198
Oyu
Yamar archaagui uls bdag yum be. Mongol hun eh nutgiinhaa haana ch amidrah erhtei. Gehdee uuniig dalimduulj hotod shavaarahiig bol oorchloh heregtei.Nara oron nutagt heregtei yum hiij bga shu. Oorsdoo nutag ornoo hogjuuleh bitgii hel tseverhen bailgaj ch chadahgui baij, ataarhuu amitad ve.
2022-08-03 13:33:06 - 43.242.243.186