Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 29, Лхагва
Домогт Э.Феликс зодог тайллаа

Домогт Э.Феликс зодог тайллаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-07-17 22:56:37
        Олимпын долоон удаагийн аварга, АНУ-ын домогт гүйгч Эллисон Феликс тамирчны замналаа дуусгав. АНУ-ын Южин хотод болж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний холимог буухиа гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн нь 36 настай түүний хувьд дэлхийн аваргын 19 дэх медаль юм. Тэрээр "Нутгийнхаа цэнгэлдэх хүрээлэнд медаль хүртэх үнэхээр сайхан байдаг. Бусад тамирчин нутгийнхаа дэвжээнд амжилт гаргаж, хөгжөөн дэмжигчдийн шуугианыг сонсоход би үргэлж бага зэрэг атаархдаг байсан. Өнөөдөр үнэхээр сайхан байлаа, бид үүнийг олж авлаа. Ялагдал, бүтэлгүйтлийн мэдрэмж бүр сайжрах боломж байдаг. Би нөхдөөсөө болон залуу тамирчдаасаа ийм их талархлын үг, дэмжлэг сонсоно гэж төсөөлөөгүй. Зөвхөн мессежээс бүрдсэн сэтгэл хөдлөм өдөр байлаа. Энэ спорт найдвартай гарт байгааг мэдээд би маш их баяртай байна!" хэмээн ярьжээ.                    Олимпын долоо, дэлхийн 13 удаагийн аварга, АНУ-ын гүйгч Эллисон Феликс дээрх хоёр тэмцээний түүхэнд хамгийн олон медаль хүртсэн хөнгөн атлетикч билээ.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-07-17 22:56:37

Сэтгэгдэл бичих

1+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty