Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 26, Ням
ХАРЦАГА цолны болзлыг зургаан бөх хангалаа

ХАРЦАГА цолны болзлыг зургаан бөх хангалаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-07-13 08:08:24

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны Зургаагийн даваа өндөрлөж, зургаан бөх харцага цолны болзол хангасны гурав нь улсын начин, гурав нь аймгийн цолтой бөхчүүд байна.

Зургаагийн даваанд 

  1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, улсын начин Б.Серик аймгийн арслан Э.Сумъяабатыг 
  2. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх, улсын начин Л.Лха-Очир аймгийн арслан Х.Оргилболдыг
  3. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Бөх Билэгт" дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлийг
  4. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын гарьд Б.Гончигдамбыг
  5. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Г.Бадрах улсын начин Б.Эрдэнэхүүг 
  6. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн заан Ц.Бямба-Отгон аймгийн заан Э.Батмагнайг тус тус давснаар ХАРЦАГА цолны болзол хангалаа. 
М.Лхагвагэрэл, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон нар өнөөдөр шинээр Начин цолны болзол хангаад байсан бол ийнхүү зургаа давж Харцага цолны болзол хангав. 
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-07-13 08:08:24

Сэтгэгдэл бичих

5+4 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty